Хатан хаан II Элизабета ширээндээ залраад өчигдөр 60 жилийн нүүр үзэв. Уг баярт зориулж энэ зун Их Британид хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Эд гээрийн нэг нь маргааш болох шаш ны уламжлалт ёслол юм. Түүнд ха тан хаанаас гадна түүний нөхөр Эдин бургийн гүн Филипп, хааны гэр бүлийн гишүүд болон уригдсан 1000 орчим зочин оролцоно. Букингемийн цэцэрлэгийг энэ сарын 11-14-нд бүх нийтэд зориулж нээлттэй байлгах гэнэ.
Энд Нэгдсэн вант улсын техник, аж үйлдвэрийн шинэчлэлд зориулсан хэд хэдэн үзэсгэлэн гаргах аж. Ойд зориулж гаргасан шуудангийн тусгай маркийг нэгэнт худалдаад эхэлжээ. Энэ цуврал марканд янз бүрийн цаг үед бүтээсэн хатан хааны хөргүүдийг дүрсэлсэн байна. Хөргүүд хатан хааны засаглалын бүхий л үеийг хамран харуулсан аж. Хатан хааны шуудангийн албаны тэргүүн Мойя Грин үүнтэй холбогдуулан мэдэгдэхдээ “II Элизабетагийн дүр төрхийг дэлхий дахинд хамгийн сайн мэддэг. Энэ мартагдашгүй тэмдэглэлт үйл явдлыг нь тохиолдуулж бид Төрийн тэргүүндээ ийм бэлэг барьж буйдаа их баяртай байна” гэж хэлжээ.
Их Британи нь Үндсэн хуульт хаант засаглалтай улс болохоор II Элизабета төр, үндэстний эв нэгдлийн илэрхийлэл болж байдгаас биш засагладаггүй юм. Түүний үед Их Британи эзэнт улсаас Европын хол бооны нэг улс болж хувирсан бө гөөд дэлхийн их гүрний статусаа хад галахыг хичээж ирсэн билээ. II Элизабета өөрийнх нь эцэг VI Георгийн төлөө 1936 онд хаан ширээ нээсээ татгалзсан VIII Эдуард хаан буюу өвөөгийнхөө угсааг залгам жилсан хүн. Олон талаар санамсарг үй ийм хувь тохиосон гэж хэлж болно. VIII Эдуард хаан өөрийн сэтгэлт бүсгүй, америк эмэгтэй Уоллис Симпсонтой суух хүслээсээ татгалзаагүй нь хаан ширээгээ орхих шалтгаан болсон юм. Энэ эмэгтэй Эдуардаас салсан тул хатан хаан болж чадаагүй аж. II Элизабета 1953 оны зургадугаар сарын 2-нд 8000 зочдын нүдний өмнө хааны титэм өмссөн юм билээ. Тэр үед Элизабета 27 настай байв. Хатан хаан болчихоод эхний үед тэрбээр 32 улсын төрийн тэр гүүн байлаа. Одоо энэ тоо 16 болж цөөрчээ.
Өнгөрсөн хугацаанд Британид 12 удаа Ерөнхий сайд солигдсон байна. Өнөөдөр II Элизабета Их Британидаа насаар ахмад хааны тоонд орох болжээ. Тэрбээр 2015 оны есдүгээр сар хүртэл суудалдаа байчихвал энэ улсын хааны титмийг 63 жил өмссөн хатан хаан Викториягийн дээд амжилтыг эвдэх юм. Өнөөгийн байдлаар 65 жил төр барьж буй Тайландын ван 84 настай Пумипон Адульядет л Элизабетагаас илүү гарч байна. II Элизабетагийн хаан ширээний төгсгөл ирэхэд Британи БНУ болох эсэх талаар өнгөрсөн онд хэвлэлүүд таамаглал дэвшүүлж байсан юм. Гэвч хааны засаглалын нэр хүнд олон талаар хатан хааны хүчин чармайлтаар сэргэж ирж байна. Хатан хаан нь хувь тавилангийн хүнд цохилтыг ямар тэвчээр, зоригоор давж гарч буйг харьяат албатууд нь хараад түүнийг хүндэтгэхгүй байж чадахгүй байгаа юм.
Р.ЖАРГАЛАНТ