НАТО-гийн цэргүүд Дундад Ази дахь штабаа Астанагаас Ташкент руу шилжүүлэхээр болсон байна. Үүнийг энэ бүс нутгаас цэргээ гаргах эцсийн хугацаа ойртож байгаатай холбогдуулж тус эвсэл Афганистанд аль болох ойртох арга хайж байгаа нь энэ гэж “Интерфакс” үзэж байна. Афганистаны байдал НАТО-г л түгшээж буй юм биш. Энэ асуудал Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын сүүлчийн дээд хэмжээний уулзалтын анхаарлын төвд байв.
Казахстан тус байгууллагын гишүүн хэвээр үлдэж, Узбекистан бараг нэг жилийн өмнө түүнээс гарсан болохоор уг байрыг Ташкентад дипломат төлөөлөгчийн газар маягаар байлгах бөгөөд түүнийг НАТО-гийн аль нэг гишүүн улсын иргэн удирдана. Харин тэр офицерийн нэрийг одоогоор нууцалж байна. Штаб Узбекистан, Казахстан, Кыргыз, Тажикистан, Туркментэй хэлхээ холбоотой байх үндсэн зорилготой.
2004 онд Истанбулд болсон НАТО-гийн гишүүн орнуудын төр, Засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар Төв Азийг стратегийн чухал бүс нутаг гэж тодорхойлоод, энд эвслийн бодлогыг хэрэгжүүлэх Ерөнхий нарийн бичгийн даргынхаа тусгай төлөөлөгчийг томилохоор шийдсэн билээ.