Энэтхэгийн зүүн хэсэгт байдаг Ассам муж улсад гурван орос хүнийг залилангийн хэргээр баривчилжээ. Тэд бүгд энд байдаг МММ (Marrodi Mondial Moneybox India) гэдэг санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулагчид гэнэ. Алексей Муратов, Данис Росаов, Андрей Кильон гурваас гадна энэтхэг түншүүдийг нь ч баривчилсан байна. Оросуудыг тус муж улсад түр ирээд зочид буудалд байхад нь баривчилж, биед нь байсан эд зүйлийг хураан авчээ.
Энэтхэгийн хэвлэлд бичиж буйгаас үзвэл, МММ-Индия-г Оросын бизнесмен, санхүүч, арван мянган хувь нийлүүлэгчээ мэхэлсэн гэж Оросын шүүх үзсэн Сергей Пантелеевич Мавроди үүсгэн байгуулсан аж. Хууль сахиулах байгууллагынхны мэдээлснээр бол Ассамын 25 хүн хөрөнгө хандивласан бололтой. Тэгвэл зүүн хойд нутгийн Пенжаб муж улсад нэлээд олон хүн хандив оруулжээ. Мэхлүүлсэн хандивлагчид 150 сая рупи (2.6 сая гаруй доллар)-гээ алдсан гэж эндхийн цагдаагийн байгууллага үзэж байна.
Махараштра, Гужарат, Пенжаб, Андхра-Прадеш мужийн эрх баригчид МММ-Индия-гийн хууран мэхлэх ажиллагааны талаар урьд нь хүмүүстээ анхааруулж л байжээ. Санхүүгийн энэ байгууллагад элсэхийн тулд 90 доллар төлдөг аж. Оросын иргэд баривчлагдсан талаарх мэдээллийг Энэтхэгт суугаа Оросын ЭСЯ-ны Консулын хэлтэс нотолсон байна.