Өнөөг хүртэл “Facebook”-ийн удирдлагууд “Бид интернэтийн үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхэлдэг болохоос, хэвлэл мэдээллийн байгууллага биш” гэсэн байр суурьтай байсан. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудад ногддог олон нийтэд цацаж буй мэдээллээ хянах үүргээс өөрийгөө чөлөөлөх арга байлаа. Гэвч эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах бүлгүүдийн зохион байгуулсан хөдөлгөөнд хэдэн мянган хүн нэгдсэнээр “Facebook” уг арга барилаа өөрчлөх бололтой.
Өчигдөр гаргасан мэдэгдэлдээ “Үзэн ядалт, тэр дундаа хүйсийн асуудлыг хөндсөн сэтгэгдлүүдийг манай систем илрүүлж чадахгүй байгаа нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд тодорхой болсон” гэжээ. Энэ нь “Facebook”-ийн өгдөг байсан “Манайх бол өөр өөрсдийгөө хянадаг газар” гэх хариултаас тэс ондоо байлаа. Электрон хуудсанд хүмүүсийн үлдээсэн шүүлтүүргүй сэтгэгдэл компанид муугаар нөлөөлөх болно гэдгийг тэд ойлгосон бололтой.
Б.НОМИН