Маргааш буюу энэ сарын 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Хараа, Ерөө, Туул голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 04, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 09-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 7-12 метр, 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 04, 05-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -2....+3 градус дулаан, өдөртөө +3...+8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +13...+18 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус дулаан, өдөртөө +7...+12 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 9-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 08,13-нд баруун өмнөөс хойш эргэж сезундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 04, 05-нд хүйтэн шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад хугацаанд өдөртөө дулаарч шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна.