2024 оны есдүгээр сарын 4-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Өдөртөө нийт нутгаар бороо орохгүй.
Салхи: Говь болон зүүн аймгуудын нутгааар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...+2 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар +3...+8 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +7...+12 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
2024 оны есдүгээр сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
7-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд Хангай, Хөвсгөл, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5-наас ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.