Манай орны нийт нутагт зуншлага өнгөрсөн сарын 31-нд ямар байсныг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өчигдөр танилцууллаа. Энэжил хур бороо их орсонтой холбоотойгоор нийт нутгийн 70 гаруй хувьд нь зуншлага сайн байгаа аж. Тухайлбал, Архангай, Төв, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр зэрэг аймгийн нийт нутгаар газрын гарц сайн гэнэ. Түүнчлэн Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймгийн ихэнх хэсэгт зуншлага сайн байна. Харин нийт нутгийн 20 гаруй хувьд зуншлага тааруу аж. Үүнд Ховд, Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим нутаг хамрагджээ.