Ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас Дональд Трамп, АН-аас Камала Харрис нар өрсөлдөхөөр болсон. Мөрдөж буй хуулийн дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Дэд Ерөнхийлөгчөө өөрсдөө цохон тодруулдаг. Энэ ёсоор тэдний Дэд Ерөнхийлөгчид цохоод байгаа улс төрчдийг уншигчдадаа цухас танилцуулъя.
Олон хүний санаанд багтаагүй нэр дэвшигч
Хуульч мэргэжилтэй Жэймс Дэвид Вэнс 1984 онд Охайо мужийн Мидлтаун хотод төржээ. 2003 онд дунд сургууль төгсөөд Тэнгисийн цэрэгт 2007 он хүртэл сурвалжлагчаар ажиллав. 2009 онд мужийнхаа их сургуулийг төгсөж улстөр, философийн, 2013 онд Йелийн их сургууль дүүргэж хуульч болсон байна. Олон улсын хуулийн Sidley Austin LLP фирм болон Калифорни мужид хөрөнгө оруулалтын компанид ажилласан байна. 2022 онд Дональд Трампын дэмжлэгээр Охайо муждаа АН-ын өрсөлдөгчийг ялж Сенатын гишүүн болжээ. 2018 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампыг айхтар шүүмжилж, түүнийг Гитлертэй зүйрлэсэн төдийгүй Төрийн өндөр дээд албанд таарахгүй хүн гэж үзсэн байдаг. 2021 онд түүнээс уучлалт хүсэж, улмаар“Америкийг дахин агуу болгоно” хөдөлгөөнд нь нэгдэн дэмжих болсон байна. Сонгуульд ялсан тохиолдолд Вэнсийг Дэд Ерөнхийлөгч болгох санал тавьснаа2024 оны долоодугаар сард БНН-ын их хурал дээр Трамп зарлажээ. Их хурал ч энэ саналыг нь дэмжсэн аж. Жэймс Дэвид Вэнс Украинд АНУ цэргийн тусламж үзүүлж буйд шүүмжлэлтэй ханддаг. 2023 оны эцсээр тэрбээр“Украин газар нутгийнхаа хэсгийг оросуудад өгөх нь Америкийн эрх ашигт нийцнэ” гэж мэдэгдэж байв.
Аюулгүй байдлын асуудлаар Мюнхенд болсон бага хурлын үеэр хэлсэн үгэндээ “Зүүн Азид АНУ анхаарлаа хандуулах нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлж байлаа. 2016 онд өөрийн хүүхэд нас, ядуу зүдүү нөхцөлд эр биед хүрсэн тухайгаа өгүүлсэн “Хямралын үеийн нэг өрхийн түүх” гэсэн дурсамжийн номоо хэвлүүлсэн нь олны таашаал хүлээсэн аж. Сенатын гишүүн байхдаа худалдааны болон ахмад настны асуудал эрхэлсэн хороодод ажиллаж байв. Украинд үзүүлж буй тусламжаа зогсоохыг шаардаж 2023 оны хавар Ерөнхийлөгч Жо Байденд хандаж захидал бичсэн хүмүүсийн нэг нь Вэнс байлаа. ХАМАС-тай хийж буй дайнд Израилд хангалттай тусламж үзүүлэхгүй байна хэмээн тэрбээр Байденыг шүүмжилж, түүний явуулж буй бодлого тэмцлийг сунжруулан, Ойрхи Дорнодод Ираны эсрэг “нэгдсэн фронт” байгуулахад саад боллоо гэж байв. Хятадад нэлээд хатуу чанга хандаж, гадаад бодлогодоо Ази-Номхон далайн бүс нутагт илүүтэй анхаарахыг уриалж байлаа. Вэнс үр хөндөх, ижил хүйстэн гэр бүл болохыг эсэргүүцэж, насанд хүрээгүй хүмүүс хүйсээ солиулахыг хориглохын төлөө тэмцдэг юм.
Аминд нь халдах оролдлого гарснаас хойш Трампын сонгуулийн сурталчилгаа гойд учир агуулгатай болж, түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа ямар нэг золгүй зүйл тохиолдвол “хоёрдугаар хүн” нь АНУ-ын удирдагчийн үүргийг өөртөө хүлээх болно. Вэнсийн төрөлх Охайо муж бүрXIX зууны үеэс ган хайлуулах, автомашин, төмрийн хүдрийн үйлдвэр хөгжсөн, нүүрсний уурхайтай, тэнд мэдээж жирийн хөдөлмөрчин америкчууд хөлсөө шавхдаг газар байв. 1970-аад оны хямрал бүхнийг өөрчилж, аж үйлдвэр уналтад орж, хүмүүс ажилгүй болж байсан юм. Ядуу айлд хагас өнчин өсөж, ээж нь аргагүй нэр хэнд сэтгэл санаагаа тайвшруулах гэж мансуурах болсноос Вэнсийг эмээ нь өсгөж хүмүүжүүлснийг тэр одоо хэр нь дурсдаг юм. Өөрөө Ерөнхийлөгчөөр сонгогдвол Вэнсийг Дэд Ерөнхийлөгч болгох шийдвэрийг Трамп“удаан бодож байж гаргасан” гэдэг. Олон америк хүнд энэ сонголт санамсаргүй явдал болжээ. Судлаач Малек Дудаковын үзсэнээр Вэнсийг сонгоход Ерөнхийлөгч асны аминд халдах гэсэн оролдлого нөлөөлжээ. Улстөрийн замнал өмнө нь хүлээж байгаа залуу хүн түүний суудлыг эзлэх боломжтой гэж уг судлаач тэмдэглэсэн байна.
Владимир Брутер гэдэг шинжээч Вэнсийг орлогчоо болгохоор сонгоход нөлөөлсөн хоёр шалтгааныг нэрлэжээ.
Нэгд, Трамп түүнд итгэдэг юм байна. Тэрбээр одоо нам дотроо онцгой эрх мэдэлтэй байгаа. 2016 онд тийм байсангүй. Буулт хийж, Майк Пэнсийг Дэд Ерөнхийлөгчөөр томилохоос ар гагүй байж . Пэнс нь Трамптай нэг үзэл бодолтой биш, тэдний харилцаа тохирдоггүй байв. Хоёрт, энэ сонгуульд нөгөө “зэвэрсэн бүс ” гэж нэрлэгддэг нутагт эсэргүүцэл их байх тул ойрх он хамтран зүтгэгч нь чухам тэр нут гийн хүн байхыг Трамп хүсжээ. Дээрх судлаач, шинжээч нар тай америк судлаач Константин Блохин санал нэг байна. Түүний бодлоор Трамптай хамтарч ажиллахад төвөгтэй тул түүнд төвийг сахисан аядуу, үгээр нь хүн хэрэгтэй аж . Вэнс гэр бүл нь гол байдаг уламжлалт үнэт зүйлсээ эрхэмлэхийг уриалдаг. Улс төрч болсон хойн оо ч ийм л бай в. Түүний бодоор хүн бүр гэр бүлээ аваад явж чадах тийм нөхцөлийг ир гэдийнх ээ төлөө бүрдүүлэх нь эрх баригчдын зорилт байх ёстой аж . Малек Дудаков АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн дотоод бодлогын үзэл баримтлалыг дүгнэхдээ, Вэнс бараг бүх зүйлд Трампыг дууриадаг гэж тэмдэглэсэн байна. Би түүнийг Трампаас өөрөөс нь ч илүү Трампыг баримтлагч гэж хэлнэ гэсэн байх юм. Хятадыг АНУ-ын гол заналт дайсан гэж үздэг БНН-ынхантай Вэнс санал нэгтэй байдаг аж. Тиймээс Вэнс болон Трампын олон зөвлөх Украины хямралыг зохицуулахын тулд Оростой хэлэлцээр хийхийг, дараа нь Хятад тай “учраа олох”-ыг дэмждэг гэж Дуда ков үзэж байна. Шинжээчдийн үзэж буйгаар татгалзах аргагүй энх тайванч санал Путинд Трамп тавихыг Вэнс хүлээж буй аж. Украин ы зөрчил Америкийн татвар төлөгчд өд дарам т болох ёсгүй, гэхдээ энх ам галан тогтоох нөхцөл Вашингтоны санаанд бүрэн нийцэх ёстой гэж Вэнс үздэг. Украинд Америкийн үзүүлсэн тус лам жийн талаар тодорхой илтгэхийг тэр бээр нэгдүгээр сард Байденаас шаардаж байлаа. Энэ ачааллаас америкчууд залхаж, гол анхаарлаа дотоод асуудалдаа хандуулах нь чухал болоод буйг тэр мэдэрч, “Америк мөрөөдөл”-ийг жирийн америкчуудад бодит байдал болгох нь түүний хамгийн гол зорилго юм.
Трампад ч саад хийж чадах хүн
АНУ-ын Дэд Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлээд буй Тим Уолз сонгуулийн өмнөх үйл ажиллагаагаа Камала Харристай хамт эхлүүлээд байна. Тэрбээр Небраскмужийн Вест-Поинт гэдэг жижиг хотод төрж, Үндэсний гвардад 24 жил алба хаагаад дараа нь дунд сургуулийн багш, хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч болжээ. АН-ын Жон Керригийн Ерөнхийлөгчийн кампанит ажилд 2004 онд оролцсоноор улс төрд хөл тавьсан гэж хэлж болно. Хоёр жилийн дараа Төлөөлөгчдийн танхимын гишүүнд нэрээ дэвшүүлж сонгогдон 12 жил ажиллаад Миннесота мужийн амбан захирагчийн сонгуульд өрсөлдөж хоёронтоо ялжээ. Виржинийн их сургуулийн улс төрийн ухааны профессор Женнифер Лоулес “Уолзын намтрыг уншиж, Камала Харрисын ухуулгыг хэрхэн хийснийг мэдвэл та түүнийг Дэд Ерөнхийлөгч болгохоор яагаад сонгож авсныг нь ойлгож ядах юм үгүй. Тэр хууль тогтоох туршлагатай, Конгрессэд ажиллаж байсан, цэргийн хүний туршлага ч түүнд бий. Оносон сонголт гэж би бодож байна” хэмээн ярьсан байх юм. Тим Уолзыг сонгож авахад ажил, алба хаасан байдал, намтар нь Камала Харрист нөлөөлсөн гэж “Politico” сонинд бичжээ. Цар тахлын үед хэтэрхий хатуу хязгаарлалт тогтоосон, 2020 онд Миннеаполист цагдаа нарын гарт Жорж Флоид амиа алдсаны дараа дэгдсэн эсэргүүцэл тэмцлийг зогсоож чадаагүй хэмээн өрсөлдөгчид нь Уолзыг шүүмжилж буй.
Бас согтуугаар машин жолоодсоны учир 30 жилийн өмнө Уолзыг баривчилж байсан аж. Түүнээс гадна Уолзыг сонгож авснаар Ардчилсан намынхан авах саналаа нэмж чадахгүй гэж зарим шинжээч үзэж байна. Пенсильвантай харьцуулбал Миннесота нь сонгогчдынх нь санал савладаг муж биш юм. “Тим Уолз Миннесотад оршин суудаг, Висконсинд тэр хэн ч биш, Мичиганд хэн ч түүний төлөө саналаа өгөөгүй. Марк Келли юм уу, Жош Шапиро нарын аль нэгийг нь сонгож авсан тохиолдолд ирэх байсан сонгогчдын давуу байдлаас Уолзыг сонгосноор татгалзсантай ялгаагүй” гэж Миннесотагийн их сургуулийн профессор Дэн Майерс хэлжээ. Тим Уолз сонгуулийн өмнөх өрсөлдөөний явцыг өөрчилж чадна гэдэгт улс төр судлаач Александр Теодоридис эргэлзэж байгаа бөгөөд түүний бодлоор Дэд Ерөнхийлөгчөөр хэнийг сонгож авсан нь сонгуулийн кампанит ажлын явцад нөлөөлөх нь ховор байдаг аж. Тим Уолз 1950-1953 онд болсон Солонгосын дайнаас буцаж ирсэн хүний хүүхэд юм. Түүний үндэс угсаа нь герман гаралтай. Уолзынх чинээлэг айл биш ч Тим боловсрол олж авах боломжтой байж. Дунд сургууль төгсөөд заводод жирийн ажилчин байгаад Үндэсний гвардын эгнээнд оржээ. Гвард болсон годогарми биш, хэрэгцээ шаардлагатай үед үндсэн армидаа туслах, байгалийн гамшиг тохиолдсон юм уу, эмх замбараагүй байдал бий болсон нөхцөлд нийгэмд дэг журам сахиулахад тус дэм үзүүлдэг анги юм.
Үндэсний гвардад алба хаах нь чинээлэг бус америкчуудын хувьд хөнгөлөлттэй сургалт, эмнэлгийн даатгалд хамруулдаг нийгмийн нэг сайн хөшүүрэг болдог. Уолзэнэ албыг хаасныхаа ачаар дээд боловсролтой болж, цэрэгт байхдаа байсгээд чих нь юм сонсохоо больдог байснаа эмчлүүлэхдээтөлбөрөөдаалгадагболжээ. Тухайн цаг нь хүйтэн дайны үе, АНУ-ын Ерөнхийлөгч нь Рейган байсан, Зөвлөлтийн аюул гээч юмыг бодитой болгосон “Рэмбо-2”, “Red Dawn” гэх мэт кино жирийн америк хүмүүсийн ухамсрыг төлөвшүүлж байсан юм. Тодруулбал, эх орноо хамгаалах асуудал хэзээ хэзээнээс чухал байсан үе. 1982 онд Тимийн эцэг хорт хавдар өвчнөөр нас барав. Энэ эмгэнэлт явдал хүүгийн нь амьдралд үлэмж нөлөө үзүүлж, аавынхаа үйлсийг үргэлжлүүлж багш болохоор шийдэв. Небраскад буцаж ирээд Тим Уолз ирээдүйн гэргий, хамт ажилладаг Гвен Уипплтэйгээ дотносож хэдэн жил болоод Миннесотад шилжиж очсон байна. Гвентэйгээ1994 онд гэрлэж олон жил өнгөрсөн ч жирэмслэхгүй байснаас үргүйдлээ эмчлүүлэхэд ихээхэн хугацаа зарцуулж, 2001 онд охинтой болжээ. Энэ ондоо Уолз Миннесотагийн их сургуульд нийгмийн ухааны магистр болж улмаар улс төрчийн замд орох талаар бодож эхэлсэн байна. 2004 онд АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Жон Керригийн кампанид сайн дураар нэгдэв. Тим Уолз 2006 онд өөрөө сонгогдох оролдлого хийлээ.
Зорилго нь Төлөөлөгчдийн танхим байсан юм. Тэрбээр амжилт олж Конгрессийн гишүүн болж, АН-ын фракцад нь харьяалагдах болжээ. Америкийн парламентын доод танхимд Уолзтод улс төрч болохоо харуулж байлаа. 2008 онд Миннесотад 62 хувийн дэмжлэг хүлээж дахин сонгогдов. Цаашдаа 2010, 2012, 2014, 2016 онд ялалт давтагджээ. 2018 онд Миннесота мужийн амбан захирагчийн сонгуульд ялж, одоо хоёр дахь удаагаа уг албыг хашиж байна. Уолз жирийн америкчуудын төлөө санаа тавьдаг дэвшилт үзэлтэй улс төрч гэсэн нэр хүндтэй байдаг аж. Аядуу үзэлтэй гэгдэж байсан Уолз Флоридагийн нэг дунд сургуульд 18 хүний амийг хөнөөсөн буудалцааны улмаас радикал үзэлтэй болсон гэдэг. Галт зэвсгийн талаарх байр суурь нь өөрчлөгдөж, түүнийг иргэд биедээ авч явж, ашиглах эрхийг хязгаарлахын төлөө тэмцэх болжээ. 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үеэр Тим Уолз гойд идэвхтэй байна. Жо Байденыг өрсөлдөөнөөс нэрээ татаж, орондоо Камала Харрисын нэрийг дэвшүүлэх алхам хийхэд нөлөөлсөн хүмүүсийн нэг гэж түүнийг үзэж байгаа юм. 2023 оноос тэрбээр АН-аас сонгогдсон амбан захирагчдын холбоог тэргүүлж, Байденд дарамт шахалт үзүүлэхэд энэ ажлаа ашиглажээ. 60 настай Уолз одоо Жей Ди Вэнсэд төдийгүй Трампад ч саад хийж чадахаар эрч хүчтэй байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн Харрист Тим Уолз хүчирхэг туслагч болов. Түүнээс гадна сонгуулийн кампанид шинэ сэдэл, санаа өгч байна. Уолз бол Украины талыг тууштай дэмжигч юм. Миннесотад цөөнгүй украин хүн аж төрдөг бөгөөд эх орныхоо талаар амбан захирагчид тэд мэдээлэл хүргэж байдагт эргэлзэх юун. Амбан захирагч 2022 онд шийдвэр гаргаж, Оростой тогтоосон мужийнхаа бүх харилцааг тасалж, Украины элчин сайд Оксана Маркароватай нягт хамтран ажиллах болжээ.