Монгол, ХБНГУ, БНТУ, БНУУ-ын судлаачдаас бүрдсэн Төв Азийн сарьсан багваахайн судалгааны баг манай оронд ажиллаж байна. Тодруулбал, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхим, Германы Берлин хотын Байгалийн түүхийн музей ба Байройтын их сургууль, Туркийн Станбул хотын Техникийн их сургууль, Узбекистаны Амьтан судлалын хүрээлэнгийн экологич, судлаачдаас бүрдсэн баг сарьсан багваахайн экологи, генетикийг судлахаар хээрийн ажлаа эхлүүлээд буй аж.
Дэлхий дахинд сүүгээр бойжигч 5000 орчим төрлийнхөхтөн амьтан тархсанбайдгаас 20-иод хувийг нь сарьсан багваахай эзэлдэг байна. Нийт 1300 гаруй зүйлийн “шөнийн амьдралтай” гар далавчтан бүртгэгдсэнээс манай оронд 19 зүйл нь байдгийг судлаачид тогтоогоодбуй аж. Тэдгээрийг манай улсын Засгийн газраас баталсан “Ховор амьтны жагсаалт”, “Улаан ном”-д оруулсан ч олон нийт энэ талаар төдийлөн мэддэггүй, хамгааллын ажил дорвитой хийдэггүй гэнэ. Харин дээрх судалгааны багийн ажлын үр дүнд Монгол орны сарьсан багваахайн экологи, генетикийн онцлог, тархац, тоо толгойг тогтоох, амьдрах орчинд нь тулгамдсан бэрхшээлүүдийг тодорхойлох, эл амьтантай холбоотой ташаа ойлголт, төөрөгдлийг залруулах боломж бүрдэх гэнэ.