ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, гидрогеологийн салбар усны инженер мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуусыг элсэлтийн шалгалтын оноо харгалзахгүй элсүүлж, суралцуулахаар болжээ. Гол шаардлага нь усны инженерийн мэргэжлээр гурваас дээш жил ажилласан, 30-аас дээш насны, бүрэн дунд боловсрол эзэмшсэн иргэн байх ёстой гэнэ.
Хотжилт, бүтээн байгуулалт эрчимжиж буйн хэрээр усны хэрэглээг зохистой түвшинд байлгах хэрэгцээ шаардлага дэлхий нийтэд тулгамдах болсон. Үүнтэй холбоотойгоор усны инженер мэргэжлийн үнэ цэн нийгэмд нэмэгдэж байгаа. Тиймээс тус сургууль гидрогеологичоор суралцах, ажиллах хүсэлтэй залуусыг “30+3” хөтөлбөрт хамруулахаар болсон аж. Хангалттай олон хүн бүртгүүлсэн тохиолдолд энэ чиглэлээр дагнасан хөтөлбөр хэрэгжүүлэх анги нээж, ирэх даваа гаргаас хичээллүүлж эхлэх нь.
Н.МИШЭЭЛ