Боловсролын сайд П.Наранбаяр цэцэрлэг, сургуулийн сургалтын чанар, үр дүнг сайжруулах зорилго бүхий 12 зорилтыг энэ хичээлийн жилд хэрэгжүүлэхээр өчигдөр баталлаа. Тодруулбал, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролынсургуулийнсурагчдынзаавал эзэмших мэдлэг чадварыг сайжруулахад бүх талын дэмжлэг үзүүлэх аж. Уг зорилгын хүрээнд үндэсний болон орон нутгийн мэргэжил дээшлүүлэх сургалт явуулж, багш, ажилтны онол, арга зүйн мэдлэг, чадамжийг сайжруулах юм байна. Мөн өдөр тутмын хичээл, сургалтын үйл ажиллаагаар дамжуулан хүүхдүүдийн бичвэр эхийг ойлгож унших, тайлбарлах чадварыг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь. Түүнчлэн багш нарын хамтын ажиллагааг сайжруулж, ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахыг зорьжээ. Бас болзошгүй аюулын үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаарх сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран улирал бүр зохион байгуулна. Үүнээс гадна суралцагчдад нас, сэтгэхүйн онцлогтоо тохирсон зураг, дүрс, тэмдэгт мэдээллийн утга санааг бүрэн ойлгож, унших чадвартай болоход нь туслах юм байна. Түүнчлэн дунд болон ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслах арга хэмжээг тогтмол зохион байгуулах аж. Суралцагчдын өсөлт, хөгжил, эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Өдөр бүр сүү” арга хэмжээг нутгийн захиргааны байгууллага болон эцэг, эхийн оролцоо, дэмжлэгтэйгээр сургууль, цэцэрлэг бүрд тогтмол хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн“Цэцэрлэг, сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал, эрүүл, аюулгүй байдал-Нэгдүгээрт” арга хэмжээг орон нутаг, үндэсний түвшинд зохион байгуулна. Түүнчлэн багаар ажиллах чадварыг дэмжих зорилгоор төсөлт ажил хэрэгжүүлж, үр дүнг нь нээлттэй танилцуулах юм байна.
У.ЦЭЦЭГ