Словени улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Наташа Пирц-Мусар манай оронд айлчлах гэж байна. Тэрбээр 1968 онд нийслэл Люблян хотод ажилчны гэрт төржээ. Пирц-Мусар 1992 онд Любляны их сургуулийн хуулийн салбарыг төгсөж, 2015 онд Венийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Цаашдаа Британийн Манчестерт Солфордын их сургуулийн сэтгүүлчийн ангид суралцжээ. 1997 онд өмгөөлөгч болохоор шалгалт өгсөн аж. Пирц-Мусар 1990 оноос Словенийн үндэсний телевизийн мэдээллийн хөтөлбөрт ажиллав. Дараа нь таван жил арилжааны РОР гэдэг томоохон сувагт “24 цаг” мэдээллийн хөтөлбөрийг хөтөлж байсны зэрэгцээ Британи, АНУ-ын ВВС, “Sky news”, СNN, “Granadа TV”, “Renter TV”-д дадлага хийж байжээ. 2001 онд улсынхаа санхүүгийн хувийн томоохон компани “Aktiva group”-ийн нэг хэсгийг толгойлох болов. 2003-2004 онд Дээд шүүхэд ажиллав. 2005-2014 онд мэдээллийн асуудлаар бүрэн эрхт төлөөлөгч байлаа. Энэ нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд бие даан хяналт тавьдаг ажил юм.
2009-2013 онд нийт Европын цагдаагийн албаны ажиглагч байгууллага болох Европолын дэд ерөнхийлөгч, 2013-2014 онд ерөнхийлөгчөөр нь ажиллажээ. Словенийн өмгөөлөгчдийн коллегийн гишүүний тангаргийг 2014 оны эцсээр өргөж, “Pirc Мusar and Lamit Strle” гэдэг хуулийн хувийнфирмээ байгуулж, 2015 оноос үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Пирц-Мусар улсынхаа шилдэг 10 хуульчийн тоонд нэг бус удаа орж, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын гэргий Мелани, СловенийнСоциал-Демокарат намын төлөөлөл, АНУ-д СловенийнЭлчин сайд байсан Станислав Видович нарт өмгөөллийн тусламж үзүүлж, эрх ашгийг нь хамгаалж байжээ. 2015-2018 онд Словенийн Улаан загалмайн байгууллагыг удирдаж байв. Пирц-Мусар хувь хүний эрх ашгийг хамгаалах, мэдээлэл олж авах эрхийг нь хангах салбарт 15 гаруй жилийн туршлага хуримтлуулжээ. Черногор, Серби, Украинд хувь хүний эрх чөлөөг хамгаалах тухай хуулиуд боловсруулж, Армени, Черногор, Гамби, Гүрж, Косово, Македони, Серби, Украинд шүүгчид хийгээд төрийн албаны бусад салбарын алба хаагчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан байна.
Улс төрийн ямар нэг намын эгнээнд ер багтаж яваагүй Пирц-Мусар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодолтойгоо 2022 оны зургаадугаар сард мэдэгдсэн байна. Тэрбээр бие даан нэр дэвшихэд шаардагдах 5000-аас цөөнгүй хүний гарын үсэг цуглуулж, есдүгээр сард түүнийг нэр дэвшигчээр бүртгэж авчээ. Тэр үедээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Дараагийн сонгуульд ялахын төлөө улс төрч биш, дараагийнхаа үеийн төлөө ажилладаг төрийн зүтгэлтэн Словенид хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Эрүүлийг хамгаалах, тэтгэврийн реформ хийх, цаг уурын өөрчлөлт, ялангуяа кибер аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарна гэж бас амлаж байв. “Эрх мэдэл улс төрийн ямар хүчинд байгаагаас үл хамаарч хэрэгцээ шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхийг дэмжинэ. Словени нь Ерөнхийлөгчийн эрх хязгаарлагдмал парламентын засаглалтайулсгэлээ ч гадаад бодлогод Төрийн тэрүүн нь идэвхтэй үүрэг гүйцтгэдэг байхын төлөө тэмцэнэ” гэж хэлсэн байна. Телевизээр нэвтрүүлсэн мэтгэлцээний үеэр Украинд “зэвсэг, хоригоор” туслах нь чухал гэж мэдэгдээд, Оросыг түрэмгийлэгч, олон улсын эрхийг зөрчигч хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байдаг.
Эрүүлийг хамгаалах салбарт өөрчлөлт шинэчлэлт хийхдээ төрийн тогтолцоо хийгээдхувийн хэвшлийг оролцуулах нь зүйтэй гэж тэр үздэг. Тэтгэврийн тогтолцоонд хийх өөрчлөлтөө“Словени шиг харьцангуй баян оронд ахмад настнууд ядуу амьдарна гэдэг байж болшгүй” гэсэн уриан дор хэрэгжүүлэх зорилт тавив. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхдээ ундны болон хөрсний ус, биологийн олонтөрөл зүйлийг хэвээр хадгалахыг эрхэмлэнэ. НАТО-гийн хамтын батлан хамгаалах тогтолцоонд оролцож, Европын Холбооны хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эрчим хүч, усан хангамж, хүнсний хүрэлцээг сайжруулахын төлөө хүчин зүтгэх зорилт тавьж буй юм.
Аравдугаар сарын 23-нд болсон санал хураалтын эхний шатанд 26.8 хувийн дэмжлэг авч өрсөлдөгч Анжа Логар (33.95 хувь)-т ялагдав. Арваннэгдүгээр сарын 13-нд хоёр дахь удаагаа санал хураахад сонгогчдын 53.89 хувь нь Пирц-Мусарыг дэмжсэн байлаа. 2022 оны арванхоёрдугаар сарын 23-нд Төрийн тэргүүний албан үүргээ гүйцэтгэж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв. Пирц-Мусар мэдээллийн эрх чөлөөний тухай хэд хэдэн ном бичжээ. Нэлээд шуугиан тарьсан хэргүүдийг шийдвэрлэхэд өмгөөлөгчөөр оролцож байв. Тэрбээр “бүгдийн Ерөнхийлөгч байж”, ардчилал, хүний эрхийг хамгаалахаа амлаж, Словени улсад ахмад настнууд нь элбэг хангалуун амьдарч, тэднийхээ үгийг сонсдог, залуус нь эх орондоо байхыг хүсдэг байлгахын төлөө хүчин зүтгэхээ илэрхийлсэн аж. Европын Холбооны улсуудын иргэдийн тухай мэдээллийг тэгш бус ашиглаж буйг Эдвард Сноуден илчилсний дараа АНУ-тай хэлэлцээр хийсэн Европын Холбооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж байв. Словенитэй тогтоосон харилцаа “царцлаа” хэмээн Оросын Гадаад хэргийняам мэдэгдсэн нь тэдний ЭСЯ-ны ажилтны тоо 41 байсныг найм болгох шийдвэрийг Люблян гаргасантай холбоотой байлаа. Оросын тал ч “хариу барьж”, Москва дахь дипломат ажилтныхаа тоог дөрвөн хүнээр цөөрүүлэх шаардлагыг Словенийнхэргийг түр хамаарагчид тавив.
Украин НАТО-д элсэх нь тус эвслийг Оростой зэвсэгт зөрчилдөөнд татан оруулж, Словенийн цэргүүдийг тулалдааны талбар луу илгээхэд хүргэж болзошгүй гэсэн байр суурийг Пирц-Мусар илэрхийлж байв. Тэгэхдээ Орос дайнөдөөжэхэлсэн үеэс л Украиныг дэмжиж ирсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгч болмогцоо “Бүх словени хүмүүсийн хооронд яриа хөөрөө бий болгох нь миний тэргүүн зэргийн зорилт” гэж хэлжээ. Нийгэмд нь бий болсон баруун, зүүний хуваагдлыг давж гарахын төлөө тэмцэнэ. Хүний эрхийг хамгаалж, нийгмийн тэгш бус байдлыг арилгана гэж сонгуулийн өмнөх сурталчилгааныхаа үеэр тэрбээрамласан байна. Наташа Пирц-Мусар хорват, серби, орос, англи хэлтэй. Нөхөр нь бизнес эрхэлдэг бөгөөдтэд нэг хүүтэй.