Амралтын өдрүүдэд /8-р сарын 18/ нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны наймдугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Маргааш буюу 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 21-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар, 22-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 19-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 16-18 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.