Зургаагаас дээш насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан “Унших дадлыг хэрхэн дэмжих вэ” сургалтыг өнөөдөр зохион байгуулна. Эл сургалт нь эцэг, эхчүүдэд хүүхдэдээном унш гээд авч өгөөд орхих бус, харин тэдэнтэй хамтарч, ярилцахад төвлөрч, хүсэл сонирхлыг нь мэдэхэд нь туслах зорилготой гэнэ. Сургалтыг “Иог ба ном уншлага” сургалтын багш Ц.Энхчимэг болон хүүхдийн номын редактор, Азийн сангийн “Хамтдаа уншицгаая” аяны уншигч багш А.Даваасүрэн нар хамтран явуулахаж.
Түүнчлэн “Үлгэрийн цаг” арга хэмжээг энэсарын 16, 23, 30-ны баасан гарагт Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулах юм байна. Эл арга хэмжээнь хүүхэд багачуудыг үлгэрийн ертөнцөөр аялуулж, ном унших боломж олгодгоороо онцлогтой. “Лоринэт” сангийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж байгаа“Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд зохион байгуулж буй эл арга хэмжээнь эцэг, эх, багш нарт хүүхэдтэйгээхамт ном унших соёлыг түгээх зорилготой юм.