ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанд энэ оны эхний долоон сард хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1370 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 61.5 хувь буюу 843 нь орон нутагт, үлдсэн нь нийслэлд бүртгэгдсэн бол нийт тохиолдлын 802 зөрчил, 568 нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл аж. Цагдаагийн алба хаагчид энэ хугацаанд нийслэл, орон нутгийн хэмжээнд нийт 487 хэргийг шалгаж, 353-ыг нь шийдвэрлэжээ. Эдгээрийн дийлэнх буюу 49 хувь нь хууль бусаар мод бэлтгэхтэй холбоотой бол үлдсэн нь хулгайн ан, зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлох болон бусад төрлийн хэрэг байна.