Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хүүхэд, залууст зориулан ажил, мэргэжлээ сонгоход туслах зөвлөгөө, мэдээллийг Боловсролын ерөнхий газраас гаргажээ. Улсын хэмжээнд буюу 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох салбар зөвлөл ажиллаж буй юм. Ажил, мэргэжлээ сонгох гэж буй хүүхэд, залуус болон тэдний эцэг, эх асран хамгаалагч нарт зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлээр уг зөвлөлийнхөн ажилладаг гэнэ. Мөн аймаг, дүүрэг бүрийн Насан туршийн суралцахуйн төвийг түшиглэсэн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхим бий аж. Тэндээс ч шаардлагатай мэдээллээ авч болох нь. Түүнчлэн myCareer.mn, myFuture. mn цахим хуудаснаас ажил, мэргэжлээ сонгохтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.
Бэлтгэсэн М.Оч