Дорнод аймаг, Хэрлэн сум 1 дүгээр багийн “Станцын саамын амралт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 10 км/ “Хэрлэн” голын усанд 1 хүн согтуугаар сэрүүцэх гэж ороод живсэн тухай дуудлагыг наймдугаар 13-ны өдрийн 17.21 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн А /40 настай, эрэгтэй/-ийг 08.14-ний өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.