Автобусны “Umoney” картаа цэнэглүүлэх газар олдоггүй, ийм үйлчилгээ үзүүлж буй ТҮЦ-ийн худалдагч“Төлбөрөө бэлэн мөнгөөр төл”, “Банкны картаар төлбөрөө төлөх бол шимтгэлд нь 200 төгрөг нэмж авна” гэх зэрэг асуудал олон гардаг. Тиймээс эдгээр асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас банкны картаар төлбөрөө төлөх боломж бүрдүүлсэн юм байна.
Тухайлбал, ХААН банкны К, “Голомт”-ын Т, Худалдаа, хөгжлийн банкны “Einstein”, “Britto classic” зэрэг картаар нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой. Эдгээр карт нь хэрэглэгчийн банкны данстай холбогддог учир тусгайлан цэнэглэх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, таны банкны данснаас тооцоо нь шууд хасагдана гэсэн үг. Мөн дээрх картуудыг нийтийн тээврийн системтэй холбох шаардлагагүй бөгөөд үйлчилгээнд шууд ашиглах боломжтой юм. Ингэснээр автобусны “Umoney” карт заавал авах шаардлагагүй болж, төлбөрийн хэрэгслийг нэгтгэснээрээ онцлогтой. Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар, “ХААН”, “Голомт”, Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулснаар дээрх картуудыг автобусанд шууд уншуулж зорчих боломж бүрджээ.
Ташрамд дурдахад, “Toki” аппликэйшнээр дамжуулан “Umoney” картаа гар утсаараа цэнэглэх боломжтой.
Бэлтгэсэн А.Үүлээ