Олон үндэстний хоолыг нэг дороос амтлах боломж олгодог “Улаанбаатар” хоолны фестивалийг ирэх сарын 23-25-нд уламжлал ёсоор зохион байгуулна. Монгол үндэсний хоол хүнсийг олон улсад таниулах, хоолны үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь эл үйл ажиллагааны зорилго билээ. Гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид төдийгүй рестораны мэргэжлийн тогооч нарын “урласан” бүтээгдэхүүнийг нэг дороос хямд үнээр худалдан авах боломжтойгоороо онцлог. Зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд бус, орон нутгийнхан ч ирж, үүнд оролцдог. Мөн тогооч нар фестивалийг улам ч сонирхолтой болгохын тулд хамтарсан хөтөлбөр, арга хэмжээнүүд санаачлах нь бий. Жишээлбэл, өнгөрсөн онд л гэхэд10 метрийн урттай хавчуургатай талх хийж байв.
Бэлтгэсэн А.Дөлгөөн