Жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг "Мөөгний баяр" наймдугаар сарын 17-нд болно. Монголын мөөг судлаач, эрдэмтэд, сонирхогчид, таримал мөөгний үйлдвэрлэгчид, мөөгний кластерийн гишүүд оролцдог энэхүү үйл ажиллагаа гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Оролцсон хүн бүхэн монгол орны ойн бүс, тал хээрийн төрөл бүрийн мөөг болон таримал мөөгний талаар өргөн мэдлэгтэй болох аж. Мөн байгаль дээрээс түүн авчирсан мөөгнүүдийг үзэж тольдон, эх орныхоо мөөг тариалагчдын таримал мөөгнүүдтэй бодитоор нь танилцах, мөөгөн бүтээгдэхүүнүүдээс амсах, худалдан авах зэрэг маш олон сонирхолтой үйл явдал нэг дор өрнөдөг билээ.