Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажлыг микробиологийн бэлдмэлээр агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж, өндөг хусаж цуглуулах механик арга, гэрлэн урхи тавих аргуудаар 13 аймгийн 75 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богдхан-Уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн сангийн 341.0 мян.га талбайг хамруулан тэмцлийн ажлыг гүйцэтгэж байна.
Үүнд:
- Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан тэмцэх ажлыг 100.0 мян.га талбайд гүйцэтгэхээр төлөвлөснөөс 80.3 мян.га талбай буюу 80.3%-ийн гүйцэтгэлтэй тэмцлийн ажил үргэлжилж байна.
- Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажлыг 223.0 мян.га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэхээс 148.5 мян.га талбай буюу 66.5%-ийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж байна.
- Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг улсын төсвийн хөрөнгөөр 341.0 мян.га талбайд хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс 236.3 мян.га талбай буюу 69.2%-ийн гүйцэтгэлтэй ажил үргэлжилж буй аж.
- Ойн хөнөөлт шавжтай гэрлэн урхи тавих аргаар, Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх 18.0 мян.га талбайд тэмцэх ажлыг долдугаар сарын 25-аас эхлүүлэхээр бэлтгэл ажил хангуулан ажиллаж байна. Нийт захиалагч байгууллага болон орон нутгаас БОАЖГ, СДОА, тусгай зөвшөөрөл бүхий 27 аж ахуйн нэгжийн инженер, техникийн ажилтан 180, улирлын болон туслах ажилтан 300 хүн нийт 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үргэлжилнэ.