7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Алтай нуруунаас усжих Согоог голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.
Хангай нурууны арын Орхон, Сэлэнгэ, Хойттамир, Урдтамир болон өврийн Хожуул, Завхан, Зүйл, Алтай нуруунаас эхтэй Дундцэнхэр, Долооннуур, Булган, Үенч, Ховд /Баяннуур/, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Сэлбэ, Хүдэр, Ерөө зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Увс нуурын савын Намир, Хариг зэрэг голууд олон жилийн дундаж түвшинг 5-55 см, Туул /Заамар/, Хэрлэн /Чойбалсан /, Буянт /Ховд/, Ховд /Мянгад/ , Хархираа /Тариалан/ зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байна.
Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар, маргааш төв аймгийн хойд, Сэлэнгэ аймгийн баруун өмнөд хэсэг, Хэнтий болон Сүхбаатар аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар УРУЙН ҮЕР буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж отоглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.