НҮБ-аас Дэлхийн хүн амын өдрийг тохиолдуулан “Дэлхийн хүн амын хэтийн төлөв-2024” тайланг танилцуулав. Тус тайланд 8.2 тэрбумд хүрээд буй дэлхийн хүн амын тоо ирэх 60 жилийн хугацаанд 2 тэрбумаар нэмэгдэнэ хэмээн таамаглажээ.
Дэлхийн хүн амын хэтийн төлвийн тайланд бичсэнээр, Орос, Хятад зэрэг 63 улс орон, бүс нутагт хүн амынх нь тоо дээд цэгтээ хүрсэн байна. Харин Бразил, Индонез зэрэг бусад 48 улс орон, бүс нутагт 2054 он гэхэд хамгийн өндөр түвшинд хүрэх төлөвтэй аж.
Өдгөө Энэтхэг улс 1.45 тэрбум хүн амтайгаар дэлхийн улс орнуудыг тэргүүлж байгаа бол Хятад /1.42 тэрбум/, АНУ /345 сая/ удаалж байгаа юм. Дээрх тайланд дурдсанаар, Энэтхэгийн хүн ам 2054 онд 1.7 тэрбум, Хятадын хүн ам 1.2 тэрбум болох аж.