“NomaTech ICMSN-2024” олон улсын материал судлал, нанотехнологийн хурал өчигдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх тус хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайдын урилгаар Азийн физикийн XXIII олимпиадад уригдаж, лекц уншсан Нобелийн шагналтан Константин Новоселов оролцож байна. Mатериал судлал, нанотехнологи, байгалийн болон биологийн нөөцөд тулгуурласан салбар дундын дэвшилт технологийн судалгаа, инновац, тэдгээрийн хэрэглээг судлах нь хурлын гол зорилго аж. Мөн хурлаар салбар дундын болон олон улс, орон нутгийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг сайжруулахыг зорьж буй гэнэ. Энэ үеэр дотоод, гадаадын нэрт эрдэмтэд залуу судлаачдын илтгэлийг хэлэлцүүлж, орчин үеийн судалгааны чиг хандлагатай танилцан, харилцан туршлага солилцох юм байна.
Бэлтгэсэн Ч.Болор