“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу өнөөдрөөс автобус явуулж эхэллээ. Тухайлбал, Ч:19 дугаарын автобус “Чингис хаан” нисэх буудлаас Сүхбаатарын талбай хүрэх юм байна. Харин Ч:20 дугаарынх нь “Буянт-Ухаа” спорт цогцолбороос нисэх буудал хүртэл зорчигчдыг тээвэрлэх аж. Эдгээр нийтийн тээвэр нь 06.20- 22.30 цагт иргэдэд үйлчлэх нь. Том хүн 10 000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих юм байна.