“Тэрбум мод хөдөлгөөнийг дэмжих сан” Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сайжруулах ажлуудыг хийж эхэлжээ. Тус дүүрэг дэх 43, 224, 327 дугаар цэцэрлэгийн ойр орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 10 гаруй төрлийн 2600 гаруй мод тарьж, усалгаа, арчилгааны багаж хэрэгслээр хангасан байна. Түүнчлэн Чингэлтэй, Хоймор хайрхны 2.9 га талбайд дөрвөн төрлийн 700 мод, бут тарьж, усалгааны систем суурилуулахаар ажиллаж байгаа гэнэ. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайг тохижуулах зорилгоор Бага тойрогт найман төрлийн 2332 мод нутагшуулан, 60 ам метр талбайг зүлэгжүүлж, цэцгийн мандал байгуулжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл