Хөвсгөл аймгийн ихэнх сумдын нутгаар гандуу, бэлчээрийн ургамлын ургалтын байдал муудаж байгаатай холбоотой Мөрөн бороо экспедицийн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эрчимжүүллээ.
Энэ үйл ажиллагааны явцад Мөрөнгөөс 10 гаруй км ийн зайд үүлэнд хур тунадас нэмэгдүүлэхээр 3 пуужин тавьлаа. Ингэснээр үүлний дуслын тоо, хэмжээ нэмэгдсэнээр ойрын 50 км ийн зайд байрлах Мөрөн, Төмөрбулаг, Бүрэнтогтох сумдын нутгаар бороо нэмэгдэх боломжтой.
Хуурайшилт их байгаатай холбоотой борооны үүлийг доороос хөрснөөс дэмжих процесс муу бгаа учир дээрх үйл ажиллагааг зайлшгүй явуулах шаарплагатай байна. Мөн Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн экспедицүүд гантай байгаатай холбоотой хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна.
Эх сурвалж: БОАЖЯ