УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэллээ. Санал хураалтын өдөр бүх нийтээр амарна. Тиймээс бүх нийтээр амрах өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Мөн өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй.
Иргэд, сонгогчид та бүхэн цаг, заваа зөв төлөвлөн өөрийн санал өгөх хэсгийн байранд очиж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой.