Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган, зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ гаргадаг. Эдгээрийг нэгтгэн зураглаж, гангийн эрсдэлийн мэдээллийн талаар зөвлөмж боловсруулсан байна. Эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 20 орчим хувь гантай байх нь. Тодруулбал, Дундговь, Өмнөговь Дорноговь аймгийн ихэнх, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсэгт их эрсдэлтэй гэнэ. Нутгийн 30 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатарын зарим, Завхан, Хөвсгөлийн хойд, Баянхонгорын өмнөд нутгаар дунд зэрэг, бусад нутгаар эрсдэл багатай байх төлөв гарчээ. ангийн эрсдэлийн зургийг боловсруулахдаа бэлчээрийн ургамлын ургалтын байдал, өндөр, хур тунадасны хазайлт, долоодугаар сарын агаарын температур, цаг агаарын урьдчилсан мэдээнд үндэслэсэн аж.