Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан судалгаанд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай улсад сүүлийн 80 жилд агаарын дундаж температур 2.5 хувиар дулаарч, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдсэн. Нийт тохиолдож буй гамшигт үзэгдлийн 30-60 хувь нь аадар бороо, үерээс үүдсэнийг онцолжээ. Тиймээс цаг уурын өөрчлөлтийн эсрэг ногоон байгууламж бий болгож, мод олноор тарьж, экологийн тэнцвэрт байдлыг бий болгох шаардлагатайг дээрх БОАЖ яамнаас уриаллаа.
“Гамшгийн эрсдэлийг бууруулах үнэлгээний тайлан”-д 2030 он гэхэд дэлхий дахинд учирч болзошгүй гамшгийн тохиолдол 40 хувиар нэмэгдэнэ. Тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, аюулт үзэгдлийн давтамж гурав дахин өсөхийг анхааруулжээ. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшигт, аюулт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж, их хэмжээний хохирол учруулсаар байна. Тухайлбал, өнгөрсөн онд Азийн бүсийн орнуудад нийт 167 удаа гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсонбайна. Харин Европын орнуудад хэт халалтаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл 69 удаа тохиосон гэнэ.
Бэлтгэсэн: У.Цэцэг