Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабын орлогч дарга, хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 24-25-ны өдрүүдэд Засгийн газрын харьяа яамдуудад ажиллаж байна.
Ажлын хэсэг УОК-ын даргын баталсан I албан даалгавар “Шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай”, “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж” зэрэг эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.
УОК-ын даргын албан даалгаварт яамдуудад хариуцсан чиг үүргийн хувьд үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдал хангах чиглэлээр тусгайлан даалгасан байдаг. Тухайлбал, барилга, хот байгуулалтын яаманд үерийн далан, суваг, шуудууны төлөвлөлт, ашиглалтад хяналт тавьж шаардлагатай газруудад засвар, сэргээн босголтын ажлыг цаг алдалгүй хийх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагууд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах ажлууд багтсан байна.