Зуслангийн бүсүүд рүү өчигдрөөс эхлэн автобусаар үйлчлэхээр болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Үүгээр Гүнт-Жигжид, Гоодой, Баянбулагаас Сүхбаатарын талбай гэсэн чиглэлийг өчигдрөөс явуулж эхэлсэн байна. Түүнчлэн Таван шараас Офицеруудын ордон, Сүхбаатарын талбайгаас Зунжин, Нисэх чиглэлийн шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг ч нэвтрүүлсэн билээ.
Өчигдрийн байдлаар 1030 нийтийн тээвэр иргэдэд үйлчилж буйг дээрх байгууллагаас мэдээлэв.
Бэлтгэсэн А.Төгөлдөр