Улаанбаатар хотын хэмжээнд хаврын мод тариалалтаар шилмүүст болон навчит төрлийн 12 зүйлийн 471 292 мод тариад буйг нийслэлийн Байгаль орчны газраас өчигдөр мэдээлэв. “Бүх нийтийн мод тарих өдөр”-өөр л гэхэд 59 846 үрсэлгээ суулгасан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэнд 12 995, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурваст 6000 мод тарьжээ. “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д 14 811, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д 5574, “Инчон мөрөөдлийн төгөл”-д 12 000-ыг тарьж, арчилж буй гэнэ. Мөн нийтийн эзэмшлийн 41 410 ам метр талбайг зүлэгжүүлжээ. Харин 110 125 ам метр талбайд цэцгийн мандал байгуулсан аж.
Бэдтгэсэн: А.Үүлэн