Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг “Газрын төлөө нэгдэцгээе, бидний өв, бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв. Үүний хүрээнд ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгээс “Цөлжилт газрын доройтол бидний амьдралд” гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр толилуулсан юм. Энэхүү үзэсгэлэнг ШУА-ийн Газар зүй, Геоэкологийн хүрээлэнгийн нэгдүгээр байрны гадна талбайд зохион байгуулсан. Тэд үйл ажиллагааныхаа хүрээнд иргэдэд цөлжилтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн байна.
Мөн 2020 оны цөлжилтийн судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь буюу 120.3 сая га талбай доройтсоныг тодорхойлсон. Цөлжилт, газрын доройтолд нөлөөлөх хүчин зүйлд хүний буруутай үйл ажиллагаа хамгийн эхэнд бичигджээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө 13 хувьтай байгааг тогтоосон байна.
Бэлтгэсэн А.Үүлэн