Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн биологийн олимпиад энэ сарын 8-14-нд Узбекистан улсын Бухара хотод боллоо. Уг олимпиадад “Шинэ үе” сургуулийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль хүртэж, У.Должинсүрэн шагналт байрт шалгарчээ. Тэднийг тус сургуулийн багш Д.Чинзориг бэлтгэсэн аж. Азийн бүсийн биологийн олимпиадыг анх удаа зохион байгуулсан бөгөөд 19 орны 100 гаруй сурагч өрсөлдсөн байна. Сурагч Г.Мишээл нь улсын биологийн XXXIII олимпиадаас алтан медаль хүртжээ. Мөн Менделеевийн нэрэмжит химийн олон улсын олимпиадад өнгөрсөн онд оролцон, хүрэл медалийн эзэн болсон аж. Түүнчлэн өнгөрсөн онд зохион байгуулсан Олон улсын биологийн 34 дүгээр олимпиадаас хүрэл медаль гардаж байж.