Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 85 жилийн ойг угтан Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний “Үндэсний зуслан цугларалт-2024”-ийг“Найрамдал” зусланд энэ сарын23-30-нд зохион байгуулна. Улаан загалмай нийгэмлэгээс Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүд хоорондын хамтын ажиллагааг энэхүү арга хэмжээгээр дамжуулан дэмжихийг зорьдог аж.
“Үндэсний зуслан цугларалт-2024”-т 13-17 насны өсвөрийн улаан загалмайн гишүүд хамрагдах боломжтой. Жил бүр зохион байгуулдаг уг үйл ажиллагааны хөтөлбөрийг нь энэ онд “Хүмүүнлэг ирээдүй” сэдвийн хүрээнд боловсруулжээ. Аймаг, дүүргийн Улаан загалмайн хороо тус бүрээс долоон гишүүнийг хамруулах юм байна.
Бэлтгэсэн А.Дөлгөөн