Малайз улсад зохион байгуулж буй Азийн физикийн 24 дүгээр олимпиадаас манай улсын сурагчид хос хүрэл медаль хүртжээ. Мөн хоёр сурагч шагналт байрт шалгарсан байна. Тодруулбал, нийслэлийн нэгдүгээр сургуулийн сурагч М.Мөнх-Оргил, “Сант” сургуулийн Г.Азжаргал нар хүрэл медалийн эзэн болжээ. Тэгвэл “Сант” сургуулийн сурагч С.Атархүү, Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн сурагч Г.Амармэнд нар шагналт байр эзэлсэн аж. Ийнхүү дөрвөн сурагч тивийн олимпиадад амжилттай оролцсон нь манай улсын хувьд түүхэн амжилт гэнэ. Улсын физикийн 54 дүгээр олимпиадаас шалгарсан найман сурагч, гурван багш эх орноо төлөөлөн уг олимпиадад өрсөлдсөн юм.
Бэлтгэсэн М.Оч