Чингэлтэй дүүрэг, IV хороо буюу V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг 2024 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.
Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээний ажлууд хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцхыг уриалж байна.