Шинжлэх ухааны академи (ШУА)-ийн их сургуулийг өчигдөр нээлээ. Тус сургуульд палеонтологи, археологи зэрэг тэргүүлэх 5-6 чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх нь. Ингэхдээ магистр, докторын түвшний суралцагчдыг эгнээндээ нэгтгэх бөгөөд судалгаанд суурилсан хичээлийн төлөвлөгөөтэй. Өөрөөр хэлбэл, суралцагчид ШУА-ийн нарийн мэргэжлийн эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, мэдлэг хуримтлуулна. Ингэснээр суралцагчид судалгаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, бодлого боловсруулах түвшинд ч ашиглах боломж бүрдэх нь.
Тус их сургуулийн сургалтын үйл ажиллагаа салбар дундын судалгаа хөгжүүлэлтийг эрчимжүүлэх, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд чиглэх аж. ШУА нь харьяандаа эрдэм шинжилгээ, судалгааны 16 хүрээлэн, 1200 орчим ажилтантай. Тэднээс400 орчим нь докторын зэрэгтэй, нарийн мэргэжлийн судлаач юм байна.
Бэлтгэсэн: А.Үүл