Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Юуны өмнө боловсролын салбарт тэр дундаа ачааллаа дийлэхгүй байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын асуудлын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна. Тэрбээр “Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, сугалааны тогтолцоог халсан. Өнөөдрийн хуралдаанаар гурван ээлжийн эрсдэлд орсон 47 сургуулийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн.
Хан-Уул дүүргийн 16, 17-р хороо, Алтай хотхон, БЗД-ийн 25, 45 зэрэг сургуульгүй хорооллын заримынх нь газрыг чөлөөлж, эрсдэл үүссэн 14 сургуулиас 10 сургуулийн онцгойлон авч үзэж, нийслэлтэй хамтарч хөрөнгө оруулалт хийгдэхээр боллоо. Үүнээс гадна яг одоо баригдаж байгаа сургуулиудын ажлыг эрчимжүүлж, 2024 оны есдүгээр сарын 01-нээс өмнө ашиглалтад оруулахаар боллоо” гэв.