Хөгжиж буй болон буурай орны иргэд мөнгө болон амьдралын таатай нөхцөлтэй улс орныг сонгож, цагаачилсан тоо баримтыг хэмждэг “Brain Drain Index"-р манай улс 2007-2023 оны дүнгээр 177 орноос 123 дугаарт жагссан байна. FDI-ийн 179 орны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн дүнгээс харвал өнгөрсөн онд ур чадвартай, боловсролтой мэргэжилтнүүдээ хамгийн ихээр алдсан 10 орны тал нь жижиг арлын хөгжиж буй мужууд байв.
2022 онд Полинезийн Самоа арал нь “Brain Drain Index" үзүүлэлтийн 10 оноогоор хамгийн их дүн авчээ. Тус арлын араас Ямайк (9.1), Палестин (8.8), Микронез (8.7) нар оржээ. Өөрөөр хэлбэл, олон тооны боловсролтой, мэргэжлийн ур чадвартай иргэд нь гадаадад ажиллаж, амьдрахаар шилжин суурьшиж буй нь тухайн улсын хөгжлийн хэтийн төлөвт ихээхэн нөлөөлнө.
Хөгжиж буй жижиг арлын орнуудаас гадна Сахарын цөлөөс өмнөх Африкийн орнууд ч “хүн капитал”-аа алдаж буй. “Brain Drain Index"-ын дундаж оноо 5.5-аас дээш байсан 89 орны бараг тал нь (42) нь Сахарын цөлөөс өмнөх Африк тивд оршдогийг FDI-ийн дүн шинжилгээ харуулав. Харин 2022 онд Австрали 0,4 оноогоор хамгийн бага индекстэй байсан бол Швед (0,6), Норвеги (0,6), Канад (0,7), Швейцарь (0,8) удаалсан байна. Нефтийн өлгий нутаг болох Катар нь дээрх үзүүлэлтээр хамгийн бага оноотой 10 орны нэгд оржээ.