Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засварлаж, шинэчилнэ.
Засварын ажлын хүрээнд хашлага өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийнэ. Мөн хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээ суурилуулах юм.