Өсвөрийн сургагч багш бэлтгэх үндэсний хөтөлбөрийг Монголын сурагчдын холбоо 2010 оноос хойш хэрэгжүүлж буй. Тэд энэ оныхоо хөтөлбөрт оролцох манлайлагч сурагчдыг бүртгэж эхлэв. Өсвөр үеийнхнийг хувь хүн талаас нь хөгжүүлэх, авьяас чадварыг нээх нь уг хөтөлбөрийн зорилго юм. Хөтөлбөрийн хүрээнд зурагчдад зориулан илтгэх урлаг, хөгжим, бүжиг, загвар, гоо зүйн сургалт явуулах гэнэ. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө, аялал, спортын тэмцээнүүдийг ч хөтөлбөртөө багтаажээ.
Бэлтгэсэн А.Дөлгөөн