“Ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг хүсэж буй дэлхийнхээ талаар бичээрэй” сэдэвт, өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа. Уг уралдаанд 1500 хүүхэд оролцсон байна. Тэднээс шагналт байрт 15 хүүхэд шалгарчээ. Тухайлбал, 37 дугаар сургуулийн 9А ангийн сурагч Б.Баярчимэг тэргүүн байр эзэлсэн аж. Дэд байрт Өмнөговь аймаг Манлай сумын ерөнхий боловсролын сургуулийн 9Б ангийн сурагч Б.Оргилмаа, “Шинэ эрин” сургуулийн 11Б ангийн сурагч Э.Эгшиглэн нар шалгарчээ.
Бэлтгэсэн А.Дөлгөөн