“Зөв дуудахуй ба галиг үсэг” сургалтыг маргааш СУИС-ийн “Дэбют” театрт зохион байгуулна. Монголын авиа зүйн нийгэмлэг (МАЗН)-ийнхэн нийгэмд үйлчлэх ажлынхаа хүрээнд дуудлагын галигийн сургалтыг СУИС-ийн харьяа Радио, телевиз, медиа урлагийн сургуультай хамтран үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ. Мөн энэхүү сургалт нь зөвхөн СУИС-ийн оюутнуудад бус, зорин ирсэн бүхэнд нээлттэй гэнэ. Сургалтын үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, МАЗН-ийн тэргүүн Д.Уртнасан “Дуудлагын галигийн хэрэглээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Мөн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, МАЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Батдорж “Монгол хэлний дуудлагын галиг” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдод зөвлөгөө өгөх юм байна.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн