“Intellectual challenge” олон улсын олимпиадыг “YouthX” байгууллагынхан Монголд зохион байгуулах гэж байна. Эхний шатны шалгалтыг энэ сарын 27, зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна. Олимпиадын бүртгэлийг явуулж дууссан бөгөөд эхний шатанд өрсөлдөхөөр 361 оролцогч бүртгүүлжээ. Тэднээс 110 сурагч олимпиадад оролцох эрхтэй болсон байна. Энэхүү олимпиад нь дизайн, шинжлэх ухаан, технологи, хэл соёл, эдийн засаг, бизнес зэрэг төрөлтэй. 9-11, 12-14, 15-18 нас гэсэн ангилалд хуваан оролцогчдыг өрсөлдүүлэх бөгөөд англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх шаардлага тавьжээ. Эхний буюу онлайн шалгаруулалтад шалгарсан оролцогчид үндэсний болон олон улсын хэмжээнд өрсөлдөх эрхтэй.
Бэлтгэсэн А.Үл