Хонконгод зохион байгуулсан усанд сэлэлтийн 64 дэх удаагийн олон улсын тэмцээнд Монголын сэлэгчид оролцлоо. Тэднээс эмэгтэйчүүдийн төрөлд “Сэлэм загас” клубийн тамирчин Э.Ариунтамир 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд (30 секунд 37 доль) шагналын салхи хагалж, хүрэл медаль хүртэв. Тэрбээр 100, 200 метрийнхэд ч мөн амжилт гаргасан байна. Энэ зайд тус бүр хүрэл медаль зүүж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Э.Ариунтамир 2022 онд насанд хүрэгчдийн УАШТ-ий 100 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд түрүүлж, ОУХМ цолны болзол хангаж байсан юм.