НИТХ-ын өнөөдрийн хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар энэ жилийн наадмын онцлоготойгоор тэмдэглэнэ гэдгээ хэллээ. Тэрбээр “УИХ-ын гишүүний тоо 126 болж, Монгол Улс дахь Элчин сайд болон дипломат төлөөлөгчийн газар болон бусад төлөөгчдөд зорилж индэрийн төв хэсгийг шинэчилнэ. Мөн гадна талбайн зүлэг, тохилчилтыг өөрчилнө. Ялангуяа бороо орохоор ус ихээр тогтдог цэнгэлдэхийн баруун хойд хэсэгт усны хаялгатай бүрэн байгууламж барихаар төлөвлөж, барилгын ажил эхэлсэн. Түүнчлэн Наадмаар цэнгэлдэхийн гадна хуушуур зарж, "Нарантуул"-ыг нүүлгэж ирдэг жишгийг зогсооно. Худалдаа эрхлэгчдэд стандарт тавьж, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь олгоно. Үүнээс гадна, Соёлын яамтай хамтран 21 дарь эхийг Төв цэнгэлдэхийн орчимд байрлуулж, жуулчдад үзүүлнэ” хэмээн дурдлаа.