Шинжлэх ухаан, STEAM боловсролыг хүртээмжтэй түгээхэд бага ангийн болон байгалийн ухааны багш нар хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс эдгээр багш нарыг чадавхжуулж хөгжүүлэх зорилгоор "Hand's-on 360 teachers workshop" хөтөлбөрийг өнөөдөр зохион байгууллаа.
Зүгээр нэг сургалт биш хичээлдээ ашиглах практик туршилт бүтээл дээр суурилсан анхны үйл ажиллагаа болж байна. Шинжлэх ухааны мэдлэгийг уншиж цээжлэх бус бүтээж туршиж байж олж авдаг. Харин түүнийг гарын доорх материал ашиглан хялбар хүртээмжтэй хүргэх мэдлэгийг энэхүү хөтөлбөр багш нарт олгож байна. Монголын 21 аймаг болон нийслэлийн 360 багш шинжлэх ухаанч боловсролыг түгээх, хүчирхэгжүүлэхэд нэгдлээ.
STEAMEX-г зорин ирэх шалтгаан:
- Бүх зүйлсэд хүрч туршиж үзэх боломжтой
- Хүүхдийг хөгжүүлэх чиглэлийн сургалт, сургалтын хэрэглэгдэхүүн бүтээлүүдийг нэг дороос үзэх боломжтой
- Хүүхдүүдийг шинжлэх ухаанд дурлуулах, сонирхон судлах сэдлийг төрүүлэх шинжлэх ухааны шоу үзүүлбэр туршилтуудтай
- STEAM боловсролыг хөгжүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх талаар оролцогч талууд санал бодлоо солилцох олон улсын шилдэг туршлагуудаас суралцах боломж
- Боловсролыг түгээгч хамгийн гол оролцогч болох багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр