Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалт эхэллээ. Монгол хэл, бичгийн шалгалтад улсын хэмжээнд 35,680 суралцагч хамрагдахаар бүртгүүлсэн байна. Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө суудлын хуваарийн дагуу шалгалтын байран дээрээ ирэх, даалгаврыг хөх болон цэнхэр өнгийн тосон болон үзгэн балаар хийж гүйцэтгэх ёстой. Энэ удаагийн шалгалт ЭЕШ-аас арай өөр илүү бүтээлч ажиллагаа шаардах юм байна. Шалгалтын дүнг Боловсролын үнэлгээний төвд хянаж, 14 хоногийн дараа зарлах юм.